Машины шилний төрөл
Машины шил нь
- Үет (Laminated)
- Хатууруулсан (Tempered)
1. Үет шил
Үет шил нь цохилт эсэргүүцэх чадвар өндөртэй боловч ямар нэгэн зүйлд цохигдсоны дараа шил нь амархан хагардаг. Гэхдээ үет шилийг PVB хэмээх наалдах чадвар өндөр цавуугаар наадаг тул шилний хагарсан хэсэг нь цавуундаа наалдан салахгүй тул хүнийг гэмтээхгүй байх үүрэгтэй. Мөн үет шил нь өндөр зэрэглэлийн тунгалаг байх ёстой бөгөөд хагарсны дараа ч харагдах нөхцөлийг бүрдүүлж байх ёстой байдаг. Тийм болохоор машины урд хэсэгт байнга ашиглагддаг.
2. Хатууруулсан шил
Хатууруулсан шил нь адил зузаантай энгийн шилийг бодвол 5-8 дахин илүү цохилт даах чадвартай, 3-5 дахин уян чанартай мөн түүнчлэн 150-320 градус хэлбэр дүрсээ өөрчлөгдөхгүйгээр хийгдсэн байдаг гэтэл жирийн шил нь ердөө л 70-90 градуст хэлбэр нь өөрчлөгддөг. Жишээ нь: 0 градуст хөлдөөсний дараа 320 градус халуун галаар үлээлгэсний дараа хатууруулсан шилийг усанд хийхэд хагардаггүй. Мөн хатууруулсан шил нь хагарсны дараа жижиг мөхөө болон хувирдаг тул хүний биед амархан гэмтэл учруулахгүй. Хатууруулсан шилийг машин хажуу болон ард хэсэг байрлуулдаг.
Зөвөлгөө:
Авто машин эзэмшигчид маань жижиг хэсгийн хатууруулсан шилийг хагарсны дараа зориулалтын бус шил зүсүүлж хийх тохиолдол маш их харагддаг. Энэ нь ямар нэгэн ослын дараа шилний хэлтэрхий хамгийн ихээр хүнийг гэмтээх аюултай тул аль болох зориулалтын шилийг нь хийхийг зөвлөж байна.